Мужааны хичээл:Модны төрөл ба хэрэглээ
Модны тархац, нөөц, төрөл:
Дэлхийн хуурай газрын 26% буюу бараг 4миллиард
талбайг мод эзлэж байна.Дэлхийд модоор хамгийн баян орны тоонд Оросын холбооны
улс ордог ба хуурай газрын 24% буюу 770 сая талбайг ой эзэлдэг. Ойн нөц нь
80миллиард м/3 юм. Ойн нөөцөөрөө ОХУ-ын дараа Бразиль, Канад, АНУ ордог. Модны
нөөцийн 36% нь навчит, 19% нь нарс, 16% нь Гацуур, 9% нь хуш эзэлдэг ба үлдсэн
20%-г нь олон төрлийн мод эзэлдэг. Манай улсын хувьд Хэнтий, Хөвсгөл, Хангай,
Монгол алтай, Хан хөхийн нуруугаар ихэвчилн ууланд мод ургадаг. Харин манай
улсын ой заг бүхий талбайг улсын газар нутагтай харицуулбал 8.49 хувь буюу
13.3сая га талбайг ой мод эзэлдэг. Монгол орны ой нь 108-н төрлийн модлог
ургамалаас бүрдэх бөгөөд Нийт модны 77%-г Шинэс /хар мод/ , 6.2 хувийг Нарс,
9.3 хувийг Хуш, 6.6 хувийг Хус мод үлдсэнийг хуьвиудад нь Улиас, Заг, Улиангар,
Буйлс,Яшил, Жодоо, Бургас, Сөөг зэрэг мод эзэлэн оршдог.
Модыг
ерөнхийд нь навчит ба шилмүүст гэж хоёр
хувааж үздэг.
•
Навчит модонд: Хус, Улиас, Улиангар, Хайлаас,
Бургас, Сөөг зэрэг
•
Шилмүүст модонд: Шинэс нарс, Хуш, Гацуур, Жодоо
зэрэг моднууд багтдаг
Модны бүдүүн үндэс нь.:
•
Модыг босоо байдалд тогтоон бариж механик үйлдэлээс
хамгаалдаг.
•
Газрын хөрснөөс авсан шим тэжээлийг хадгалж дамжуулах
үүрэгтэй.
Нарийн үндэс нь :
•
Газрын гүнээс эрдэс бодисыг шингээсэн усыг сорох,
дамжуулах үүрэгтэй.4-5километр хол үргэлжилдэг.
Их бие нь :
1. Хөндлөн огтлол / поперечный разрез /
•
Гол / 30-50мм /
•
Жилийн цагираг
•
Золом / усыг өгсөөх /
•
Долом / усыг уруудуулах /
•
Холтос
2. Голч огтлол / радиал разрез /
3. Жишүү огтлол / тангенциалный разрез /
Модны хэрэглээ : Дэлхийд хамгийн түгээмэл дэлгэрсэн
материал болох модыг хүн төрлөхтөн олон зууны турш хэрэглэж иржээ. Ойн ач
холбогдолыг 4хувааж авч үздэг.Үүнд:
1. Үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах
2. Хүн амын ахуйн хэрэгцээг / түлш, далдлах
байр, зэвсэг, хөгжимийн зэвсэг г.м
/ хангах
3. хот сууринг цэцэгжүүлэх замаар агаарын
бохирдолыг багасгах
4. Цэрэг дайны зориулалтаар / түлш,
далдлах байр, зэвсэг, төмөр замын дэр мод хийх / ашигладаг.Мод нь түгээмэл
зориулалттай урд удааан хугацаанд нөхөн төлждөг, ургадаг учирас хайрлахаас өөр
аргагүй .
Монголчууд өөрсдийн ахуйн хэрэгцээнд 30гаруй нэр
төрлийн модыг ашиглаж байсан түүхтэй.Модыг гэр ахуйн эдлэл хэрэглэлийн, мал аж
ахуйн эдлэл хэрэглэлийн, гоёл чимэглэлийн, уран сийлбэрийн зориулалтаар сонгож
байсан уламжилалтай.Үүндээ 120-150жилийн настай гүйцэд ургасан модыг ашигладаг.
No comments:
Post a Comment