2023/03/27

Мужаан хичээл: Модны шинж чанарууд


Модны механик шинж чанар: Модны гадны хүчний үйлчилэлийг эсэргүүцэх, тэсвэрлэх, хүлээн авах чадварыг механик шинж чанар гэнэ.Гадны хүч буюу механик үйлчилэлийг статик ба динамик гэсэн хоёр хэсэгт хуваадаг.
     Статик ачаалал гэдэг нь хугацааны эгшин бүрд хүчний хэмжээ аажимаар өсөх, буурах үйлчилэлийг хэлнэ.
      Динамик гэдэг нь хугацааны хоромхон эгшинд их хүчээр огцом үйлчилэх хүчийг хэлнэ.
Механик хүчний 5-н үндсэн шинж байдаг:
1.         Хатуулаг / твёрдость /
2.         Бат бөх / Прочность /
3.         Уян харимхай / Упругость /
4.         Уян налархай / Платичность /
5.         Зуурамтгай / Вязкость /
Хатуулаг / твёрдость / гэдэг нь модны гадаргууд өөрөөс нь хажуу бие шигдхэд түүнийг эсэргүүцэх ба хүлээн авах чадварыг хэлнэ.
              Зөөлөн / 0-3.25НВ/
              Хатуу / 3.25-8.25НВ/             НВ=кг/см2
              Их хатуу / 8.25-+ НВ/
Бат бөх / Прочность / гэдэг нь гадны хүчний үйлчилэлийг эвдрэлгүйгээр тэсвэрлэж чадах чадварыг хэлнэ.
Уян харимхай / Упругость / гэдэг нь гадны хүчний үйлчилэлээр олж авсан хэв гажилтаа хүчний үйлчилэлийг авсаны дараа устгах чадварыг хэлнэ.
Уян налархай / Платичность / гэдэг нь гадны хүчний үйлчилэлээр олж авсан хэв гажилтаа хүчний үйлчилэлийг авсаны дараа хэвээр хадгалах шинж чанрыг хэлнэ.
Зуурамтгай / Вязкость / гэдэг нь үрэлтийг тэсвэрлэх буюу өөр төрлийн материалтай барицалдаж өгөх чадвар юм.

Модны Физик шинж чанар:
Модны физик шинж чанарт түүний өнгө, гялалзалт, хээлэг байдал /текстура/, чийглэг, дулаан ба цахилгаан дамжуулах болон үнэр зэрэг шинж чанарууд хамаарна.
        Чийглэг: модны жинд агуулагдаж байгаа усны хэмжээг хувиар илэрхийлсэн хэмжигдэхүүнийг чийглэг гэнэ.Хоёр төрлийн чийг байдаг.
1.         Чөлөөт чийг: Чөлөөт чийг гэдэг нь эсийн хануудын хооронд чөлөөтөй оршин байх чийгийг хэлнэ.
2.         Гидроскоп :
 Модны Механик шинж чанар : Модны механик шинж чанарыг бат бөх, уян харимхай, зөөлөн гэж ангилдаг.Модны ширхэгийн дагуу уналтын бат бөхийг дараах томъёогоор олдог.
          Рmax                       Бw = Суналтын бат бөхийн хязгаар (Mna)
Бw=- ----------:                    Рmax = Үйлчилэх ачаалалын дээд зэогийн хязгаар
           AB                           A = Туршилтын бэлдэцийн өргөн (см)
  В = Туршилтын бэлдэцийн зузаан (см)
Хуш модыг ширхэгийн дагуу шахахад хамгийн их эсэргүүцэлтэй байдаг.энэ нөхцөлд шахалтын бат бөхийн хязгаарыг дээрх томъёогоор олдог.Дундажаар12%-ийн чийгтэй модны шахалтын бат бөхийн дээд хязгаар 50Mna байдаг.Харин хотойлтын бат бэхийн хязгаарыг дараах томъёогоор олно.
                Бw = Хотойлтын бат бөхийн хязгаар (Mna)
                  Рmax L                      L = Хоёр тулгуурын хоорондын зай (см)
        Бw=- ----------:                      Рmax = Хос хоёр хутга дээр ирэх ачаалал
                   Bh2                           A ба  h = Туршилтын бэлдэцийн хөндлөн огтлол (см)
Чийгтэй модны бат бөхийн хязгаар модны төрөл бүзрийн хувьд харилцан адилгүй өөр өөр байдаг.

Модны химийн шинж чанар:
            Модлог нь рагоник бодисоос бүтэх бөгөөд бүтэцэд нь устөрөгч /H/, Нүүрс төрөгч /C/, Хүчилтөрөгч /O/, мөн бага зэргэийн Азот /N/ багтана.Судалгаанаас үзхэд модлогийн эгэл бүтэц нь ямар ч төрлийн модонд бараг адил байдаг нь тогтоогджээ.Үнэмлэхүй хуурай модны жинд модны төрлөөс хамаарахгүйгээр дунджаар 49.5% нь Нүүрстөрөгч, 44.2% хүчилтөрөгч, 6.3%-г нь Устөрөгч агуулагддаг.Модлогийн химийн эгэл бүтэц нь модны их бие ба мөчирт онцийн ялгаагүй байдаг бөгөөд мөн ургалтын нөхцөл нь ч модлогийн химийн эгэл бүтэцийн үндсэн элемэнтүүдийн агуулгад бараг нөлөө үзүүлдэггүй.Модлогийн бүтцэд оргоник бодисуудаас гадна шаталтын үед үнс үүсгэгч эрдэс бодисын нэгдэл агуулагддаг ба хэмжээ нь жинд харицангуйгаар 0.2-1.7%хүртэл агуулагддаг байна.Модлогийн үнс үүсгэгч бодисын хэмжээ нь модлогийн хэсгүүд, их бие дахь байрлал, нас, ургалтын нөхцөлөөс хамаарч өөр өөр байдаг.Нарс, Гацуур, Хусны үнсэнд 40%-аас дээш Кальцийн давс, 20%-аас дээш Кали ба Натрийн давс, 10%-хүртэл Магнийн давс бага хэмжээгээр хүхэр, фосфор агуулагддаг.Үнсний зарим хэсэг нь буюу 10-25% нь усанд уусдаг.Модны холтосны үнс нь калцийн давсыг их хэмжээгээр агуулдаг бөгөөд кали, натри, магнин давсыг харицангуй бага агуулдаг байна.
Модлогийн бүтцэд байдаг дээр дурьдсан С.Н.О зэрэг бодисууд нь нарийн төвөгтөй бүтэцтэй органик бодисуудыг бий болгодог.Тэдгээр нь гол төлөв торлог бүрхэвчийг бий болгох бөгөөд энэ нь үнэмлэхүй хуурай модны жингийн 90-95%-г эзэлдэг байна.Бусад бодисуудыг нь Экстра идэвхит бодисууд гэж нэрлэх ба тэдгээрээс модны бүтцэд онцийн өөрчилөлт оруулдаггүй бөгөөд тэдгээрээс төрөл бүрийн уусгагч, шингэлэгчүүдийг гаргаж авдаг.Химийн элемээнтүүдийн органик нэгдлээр целлюлоз 48-58%-г эзэлдэг бол навчит модныход 39-47% байдаг.

 Мужаан хичээл:  Хээ сийлбэр хийх хичээл



Мужааны хичээл: Модны зүсэлтийн төрөл ангилал





Мужаан хичээл:  Модны шинж чанарууд Модны механик шинж чанар:   Модны гадны хүчний үйлчилэлийг эсэргүүцэх, тэсвэрлэх, хүлээн авах чадварыг м...